3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бельгийн Антверп хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд оролцож буй эрэгтэй 20 шилдэг багийн нэг Монголын шигшээ баг хэсгийн шатны эхний тоглолтоо Тайваньтай хийж 22-15 харьцаагаар илүүрхэн хожлоо.
Монголын шигшээ баг Тайванийн залуусаас туршлага, өндөр, биеийн хүчээр илүү байж хялбар хожлыг авлаа. Тэд үргэлжлүүлэн 03:10 цагаас Литвийн шигшээ багтай хүнд тоглолтыг хийх учиртай.
Шигшээ багаас
- А.Ананд – 7
- Э.Дөлгөөн – 6
- О.Энхбаатар – 5
- Д.Дэлгэрням – 4 оноо тус тус авлаа.