Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдээс 60 сая гаруй төгрөгийн бурхан тахил, эд зүйл хулгайд алдагдсан хэрэг өнгөрсөн ням гаригийн шөнө (2017.07.30-31) гарчээ.
Гэмт этгээдүүд тус хийдийн вакум цонхны салхивчийг хагалан орж, 20 см мөнгөөр урласан Очирваань бурхан, гуулин цан, сэлэнгүүд, ганлин бүрээг авч одсон байна.
Нэг сая төгрөгөөр үнэлэгдэх энэ Ганлин хэмээх бүрээх 18 настай эмэгтэйн дунд чөмөгний ясаар хийдэг гэж ам дамжин ярьж, ном зохиолд ч бичсэн түүх бий.
Алдагдсан эд зүйлс нийтдээ 60 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Мөнгөн гүнгэрваатай Очирваань бурхан л гэхэд 30 сая төгрөгийн үнэтэй гэнэ. Эртний цан, сэлнэн гэхэд мөн 30 гаруй сая төгрөгийн үнэд хүрдэг байна.
2 comments
Aldsan yum bol zurgiig ni yaj avsan yum be
өмнө нь авч бсн зураг