Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдээс 60 сая гаруй төгрөгийн бурхан тахил, эд зүйл хулгайд алдагдсан хэрэг өнгөрсөн ням гаригийн шөнө (2017.07.30-31) гарчээ. Гэмт этгээдүүд тус хийдийн вакум цонхны салхивчийг хагалан орж, 20 см мөнгөөр урласан Очирваань бурхан, гуулин цан, сэлэнгүүд, ганлин бүрээг авч одсон байна. Нэг сая төгрөгөөр үнэлэгдэх энэ Ганлин […]