Энэтхэгт үр тариа боловсрох саруудад ган гачиг нүүрлэснээс болж ургац алдсан өртэй тариаланчид амиа хорлох нь нэмэгджээ. Он гарсаар 67 хүн сайн дураараа хорвоог орхисон байна.
Амин зуулга нь халуун наранд шатсан Энэтхэгийн өмнөд нутгийнхан Засгийн газартаа шаардлага тавьж Шинэ Дели хотын төвд 100 өдрийн суулт зарлажээ. Тэд хүний гавал барин жагсаж, тэдгээрийг амиа хорлосон тариаланчдын шарил гээд тариаланчид бол Энэтхэгийг тэжээж байгаа хүмүүс гэдгээ мэдэгдсэн аж.
Харин Засгийн газар нь тариаланчдыг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж даатгалд хамруулах хуулийг саяхан санаачилсан байна. Өнгөрсөн жил тус улсад ган гачиг нүүрлээгүй ч 11458 тариаланч амиа хорложээ.