Энэ сарын 14-19-нд 64 буудалт орос даамын Азийн аварга шалгаруулах үндсэн төрөл тэмцээн болж өндөрлөлөө.

Монгол Улсаас анх удаа IDF (International draughts federation) буюу Дэлхийн 64 буудалт даамын холбооноос дэлхийн даамын холбооны мастер цолыг ААШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд гуравдугаар байрт орсон Батдаваагийн Есүй хүртлээ.

Түүнчлэн нийт 10 улсын 221 тамирчин оюун ухаанаа уралдуулсан тус тэмцээнээс Монгол Улсын 4 тамирчин медаль хүртлээ. Тодруулбал, 8-10 насны охидын ангилалд Э.Номунзаяа мөнгө, 11-13 насны хөвгүүдийн ангилалд Б.Эрхэмбилэг хүрэл, 14-16 насны охидын ангилалд Н.Лхагвадолгор хүрэл, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилал Б.Есүй хүрэл медаль хүртсэн юм.

Ташрамд дуулгахад, дээрх тэмцээний 100 буудалт даамны үндсэн төрөл энэ сарын 21-нд буюу маргааш эхэлнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн