Завхан аймгийн Цагаанхайрхан сум Баянбулаг багийн Алтангийн ам гэх газраас хонин арц ургамлыг түүж бэлтгэсэн байна гэсэн мэдээллийг хүлээн авчээ.
Мэдээлэл дагуу шалгахад тус аймгийн Улиастай сумын Жаргалант багт орших суух 34 – 40 настай Б, О, О, О нарын дөрвөн иргэн нэн ховорт тооцогдох хонин арц ургамлыг 93 кг түүж бэлтгэсэн байсныг илрүүлэн хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ховор ургамал түүж, бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.
Эх сурвалж: ЦЕГ