Олон улсын шударга өрсөлдөөний хорооны зөвлөл /Council of the International Fair Play Committee/ жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын иргэн Саид Моллаейд 2019 онд хүртсэн шагналыг нь гардуулж өгчээ.

Шагнал гардуулах ёслол энэ сарын 17-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод болсон байна. Түүнд шагнал хүртэх шийдвэр 2019 онд гарсан ч цар тахлын улмаас хоёр жилийн дараа л гардуулсан нь энэ аж.

Энэхүү шагналыг орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер Де Кубертен санаачилсан бөгөөд спортын амжилтад нь сөргөөр нөлөөлөхөөр байсан ч гэсэн цэвэр шударга өрсөлдсөн тамирчин, баг хамт олонд гардуулдаг уламжлалтай юм.

Саид Моллайн тухайд, 2019 оны ДАШТ-ий үеэр эрх баригчдынхаа дарамт шахалтыг үл хайхран дэвжээнд гарч өрсөлдөн жүдо бөх, спортын үнэ цэнийг харуулсан. Түүнээс хойш ч спорт, улс төрөөс ангид гэдгийг үйл хэргээрээ баталсаар байгаа юм.

By updown

One thought on “Саид Моллаей олон улсын цэвэр шударга өрсөлдөөний төлөө шагнал хүртлээ”
  1. Эх орноосоо урвасан хүнд сайхан нэртэй шагнал өгчихнө өө бас.улс н олон улсын хоригтой байхад ард түмэн улсынхаа талд байхгүй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн