Тархины саа, саажилттай хүүхдүүдэд хийгддэг мэдрэлийн Ризотомия хагалгааг Монгол Улсад нутагшуулах, энэхүү хагалгааг хамтран хийх асуудлаар санал солилцох цахим уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтад АНУ-ын Техасын Их сургуулийн хүүхдийн мэс засалч дэд профессор Моханти Аарон, мөн тус сургуулийн профессор П.Энхбаатар, ЭМЯ Лавлагаа шатны тусламжийн хэлтсийн дарга Навчаа, сайдын зөвлөх О.Батбаяр, УНТЭ ,ШУГТЭ, ЭХЭМҮТ, ЭМХТ удирдлага ба мэдрэлийн мэс засалч эмч нар оролцлоо. Дээрх хагалгааг Монгол Улсад ойрын үед нутагшуулах юм.