Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны “Миний л амьдрал” номын нэмж засварласан хоёр дахь хэвлэлийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. 2015 онд гарсан номын эх хувилбар дээр гуравдугаар бүлгийг нэмж хайртай дотны хүмүүс, хамтран зүтгэгч, үнэнч фанатууд, шавь нар, багын найз нарынх нь дурсамжийг багтаасан байна.
Нэрт тайлбарлагчийн хувьд 2008 онд “Үүнийг л гайхамшиг гэнэ дээ” хэмээх анхны номоо 2008 онд хэвлүүлж байсан. Энэ номдоо дэлхийн шилдэг 50 тоглогч, 10 дасгалжуулагчийн намтрыг сийрүүлэн бичиж байсан. Харин “Миний л амьдрал” номондоо өөрийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа тухай бичжээ.