Монголын боловсролын системийг элгээр хэвтүүлэх ажлыг жилээс жилд гарамгай зохион байгуулж ирсэн газар бол салбарын яам нь өөрөө.
Энэ яамныхан юу ярьж ард түмнээ хуурч, мэхэлж байсныг дээрх сонины ярилцлага ямар ч нэмэр, хачиргүй нотлоно.
Ингэж ярьсных нь төлөө тэдэнтэй ямар ч хариулага тооцдоггүй нь тэднийг үүнээс ч илүү худал ярих зориг зүрхтэй болгодог.
Одоог хүртэл газрын даргааас мултраагүй яваа Д.Эрдэнэчимэг тухайн үед “Архангай аймгийн хашаат сумын хүүхэд гэрчилгээгээ бариад Манчестрийн их сургуульд шууд орж болно” гэж гудийх ч үгүй бүлтэрч байж.
Тухайн үед улсаас асар их хүч, хөрөнгө гаргуулж Ё.Отгонбаяр нийтийн сургуулийн өргөтгөлийн барилгуудыг Кембрижийн сургалтын төв байгуулах нэрийдлээр булаасан. Маш их мөнгө зарсан даа!
Нам нь сонгуульд ялахаар эдгээр сургуулиудыг Ё.Отгонбаяр хувьчилж авах зорилгоор байгуулсан бөгөөд нам нь ялагдаж төлөвлөгөө нь нэг хэсэг тасарч сая нам нь эргэж ялаад Батсуурь сайдаар тавигдсан боловч энэ асуудлаас болж Батсуурь сайдаасаа хусуулсан гэж бодохоор аймаар байгаа биз !!!