Хакүхо Д.Даваажаргал Японы иргэн болно

2017-08-01 14:43
4fc65443657249393e9d8342b15cf78f_1200

Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа давсан, хамгийн олон башёд тэргүүлсэн гээд бүх цаг үеийн хамгийн хүчтэй ёкозүнагаар тодроод буй Хакүхо Д.Даваажаргал эцэст нь иргэншлээ сольж, Япон улсын иргэн болохоор шийдсэн тухай мэдээлэл “livedoor.com” сайтад гарчээ.

Хакүхог өнгөрөгч башёд түрүүлж, түүхэн амжилтыг эвдсэний дараа сүмод нөлөө бүхий эрхмүүд энэ талаарх үг унагаж эхэлсэн аж. Хэдий Хакүхо 1050 удаа давж, сүмогийн түүхэнд томоохон рекорд тогтоосон нь бахархууштай хэдий ч, олон зуун жилийн түүхт үндэсний спортод гадаадын иргэншилтэй хүн ялалт байгуулсан нь нэрээ нууцалсан зарим эх сурвалжийн тухайд “ичгүүртэй хэрэг” байсан гэнэ.

Башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Хакүхо 1047 дахь даваагаа авч, сүмогийн хамгийн дээд амжилттай зэрэгцэж ирсний дараа спортын сонинд “Д.Даваажаргал Японы иргэншил авах бодолтой байгаа” талаарх мэдээлэл нийтлэгдсэн байсан юм.

Ямартай ч, тэрбээр цаашдаа  сүмогийн ертөнцөд илүү их амжилт гаргахыг хүсвэл иргэншлээ солихоос өөр аргагүй болсон бололтой.  Гэхдээ хэвлэлд бичсэнээр Хакүхо  Японы иргэн болох сонголтоо аль хэдийнэ хийжээ.

Эх сурвалж: Zaluu.mn