Цэцэрлэгийн бүртгэлийн сугалааг энэ сарын 25-нд компьютерийн программаар явуулна

2017-08-01 14:33
tsahim

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдсэн энэ үед нийслэлийн хэмжээнд  цэцэрлэгийн цахим бүртгэлд 25.500 хүүхэд бүртгүүлжээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар  34 мянган орчим хоёр настангуудаас энэ жил 13 мянган хүүхдийг шинээр цэцэрлэгт элсүүлэх боломжтой гэв.

Хэрэв цахим системээр бүртгүүлээд тухайн цэцэрлэгийн тооноос хэтэрсэн бол энэ сарын 25-нд 10:00 цагаас  компьютерийн программаар сугалаа явуулах юм байна.

Тиймээс эцэг, эхчүүд гар утсанд мессежээр ирсэн бүртгэлийнхээ кодыг устгаж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд санууллаа. Мөн уг бүртгэлийн кодоороо тухайн харъяаллын цэцэрлэгт хэчнээн хүүхэд бүртгэлтэй байгааг мэдэх боломжтой аж.