Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид амьтан нядалж буй хичээлийг шүүмжилж байна. Учир нь цус нөж урсгасан ийм хичээл нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Хятадын Эньши хотод нэгэн багш 600 хүүхдийн нүдэн дээр гахай нядалж харуулжээ. Цэцэрлэгийн захирал Сян Гонмаогийн хэлснээр эцэг эхчүүдэд ийм хичээл орох гэж байгаа тухай урьдчилсан анхааруулсан бөгөөд тэд ч энэ санааг дэмжсэн гэнэ. Энэ төрлийн хичээл хүүхдүүдийг ирээдүйн амьдралын үндэс сууриа бэлтгэхэд тусална гэж үзжээ.
Сян Гонмао энэ хичээлээр хүүхдүүд Хятадын Цагаан сар ойртож байгаа уур амьсгалыг илүү мэдэрнэ гэдэгт итгэж байгаа гэнэ. Учир нь энэ үеэр нутгийн иргэд гахайгаа нядалж, баярын зоогтоо бэлтгэдэг байна.
Харин хүүхдийн цэцэрлэгт гахай нядалж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйдаа хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Олон хүн энэ хичээлийг хэтэрхий цус ургасан болохоор хүүхдүүдийн сэтгэцэд нөлөөлнө гэж үзжээ.