Болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх байршил, түр цугларах талбайг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс тогтоосон байдаг. 2016 онд баталсан уг тогтоолоор нийслэлийн 9 дүүрэгт нийт 31 байршлыг болзошгүй гамшиг тохиолдсон үед нүүлгэн шилжүүлэх байршлаар баталсан юм. Тодруулбал,
Баянгол дүүрэг:
СХД 1-р хороо Баянголын аман дахь Гольфийн талбай 40 га
СХД 24-р хороо толгойтын баруун салаанд 18 га
БГД 20-р хороо Хорих 461дүгээр ангийн урд талд Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн 50 га
Баянзүрх дүүрэг
БЗД 20-р хороо Баяндөхөмийн аманд 40 га
БЗД 20-р хороо Хар усан тохойд 18 га
БЗД 20-р хороо Монгол шилтгээн амралтын газар 12 га
БЗД 28-р хороо Улиастайн аманд 19 га
Сонгинохайрхан дүүрэг
СХД 21-р хороо Төмөр замын 361-н гарамын орчим 87 га
СХД 21-р хороо Монгол наадам цогцолборын талбай 120 га
Сүхбаатар дүүрэг
СБД 20-р хороо Бэлхэд 8 га
СБД 18-р хороо Мод үржүүлгийн талбай 54 га
СБД 19-р хороо Хандгайтын зуслан дахь Дугуйн талбай 5 га
СБД 19-р хороо Хандгайтын зуслан Янзага хүүхдийн зуслан 19 га
СБД 15-р хороо Ар хустайн зусланд Оюунтүлхүүр сан, БХХҮХолбооны хашаа түүний орчмын талбай 8 га
Хан-Уул дүүрэг
ХУД 13-р хороо Өлзийт хорооллын урд Гавьжийн шандын 73 га
ХУД 8-р хороо Нүхтийн аманд 15 га
Чингэлтэй дүүрэг
ЧД 19-р хороо Өвөр гүнтийн зусланд 15.3 га, СХД 21-р хороонд Ар гүнтийн зусланд 10 га
ЧД 17-р хороо “Тахилт 3”-ын аманд 20 га
ЧД 19-р хороо Ойн булаг зусланд 4.5 га
Багануур дүүрэг
1-р хороо Нарийний ам 10 га
5-р хороо Нарийн нуур 10 га
5-р хороо Талийн толгой 10 га
Багахангай дүүрэг
1-р хороо Алтаргана гэр хорооллын баруун “Гөлтгөнө” уулын энгэрт 2 га
1-р хороо Хангамжийн урд уул Өндөр толгойн энгэрт 2 га
1-р хороо Аэрдромын талбай 502 га
1-р хороо Нуурын гэр хорооллын урд талбай 2 га
Налайх дүүрэг
БЗД-ийн 11-р хороо Мянганы баруун дэнж 7 га
4-р хороо Бүс нуур 20 га
7-р хороо Өвөр шандын урд талбай 20 га
5-р хороо Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нэрэмжит Бадрал цэцэрлэгт хүрээлэн 26.3 га
5-р хороо, Городок тосны баруун урд талд 50
Мөн газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түр цугларах 111 талбайг нарийвчлан тогтоосон байдаг юм гэж Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлөөс мэдээллээ.