Н. Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноов
2022-06-09 14:221min

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяртай холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа.
Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяртай холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа.
Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” хэмээсэн юм.
Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шүүхээс Н.Түвшинбаярт прокурорын зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна үзлээ. Шүүхээс харин түүнд оноох хорих ялыг 16 жил болгон бууруулж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр боллоо.