Амралт зугаалга аялалын цаг эхэллээ.
Монголын үзэсгэлэнт газруудаас үзэх доорх маршрутыг та бүхэндээ танилцуулж байна.
Баян Өлгий, Завхан, Увс маршрут
Аялал #1 БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
Баян-Өлгий аймаг нь хамгийн баруун захад Монгол Алтайн уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 1301-4374 метрийн өндөрт оршино. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-тай 450 километр, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-тай 225 километр хиллэдэг. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг.
Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй. Бvргэд, домбор, Наурызын баяр бол казах тvмний брэнд.Бүргэдээр ан хийх ёс нь 250 гаруй жил үргэлжилж ирсэн уламжлалтай юм.
Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгаль, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн, алтайн хойлог, нөмрөг тас, ооч ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжлүүлэх зорилгоор тусгай хамгаалалтад авсан. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь хойт талаараа ОХУ, баруун талаараа Таванбогдоос урагш Өвчүү уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг бөгөөд уртаашаа 186км, өргөөшөө 42км газар нутгийг хамардаг. Монгол Улсын хамгийн өндөр уул юм. Цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газруудын нэг билээ. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл ажээ. Хэрвээ таны аяллын маршрутад Алтай таван богд багтсан бол хувцсаа тохируулон сонгоорой гэж зөвлөе.
Ёлтын сав газар
Алтай суманд байрладаг. Уг газар нь унаган төрхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай мөн эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэг уулархаг ой зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг байна.
Потанины мөсөн гол
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд байдаг хамгийн урт Потаниний мөсөн гол юм. Потанин мөсөн гол бидний үед урт нь 10.4км, талбай нь 24.3 ам/км болсон байна. Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагдагдана. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад нээсэн оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог. Сүүлийн жилүүдэд олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаа Потанины мөсөн гол юм.
Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг. Эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ.
Бага Түргэний хүрхрээ
Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших “Бага түргэний хүрхрээ” өндөр нь 15 метр бөгөөд тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсдаг. Хавар, зун уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүрэг сүргээрээ дээшилж түрсээ шахдаг.
Толбо нуур
Өлгий хотоос урагш 45 км-т, Ховд аймаг орох төв замын дагууд Толбо нуур оршидог цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг бөгөөд хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4 м өндөр Гичгэний толгой юм.
Ачит нуур
Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, урт нь 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн өндөрт оршино. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсаж цаашлаад Ховд голд цутгадаг байна. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд “Улаан ном”-нд орсон олон шувууд байдаг. Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай нуур юм.
- Хойд чиглэл: Ачит нуур – Ногоон нуурын хүн чулуу – Сүг зургууд – Сийлхэмийн нуруу – Цагаан нуур
- Зүүн өмнөд чиглэл: Мөнгөн дөшийн сүг зураг – Эрээн харганатын түрэг бичээс – Ховд гол – Баяннуур – Дэвэлийн арал БЦГ – Цамбагарав БЦГ.
- Өмнөд чиглэл: Алтайн их уулс – их гол нуур, казах ард түмний амьдрал – Толбо нуур – Хөх сэрхийн нуруу ДЦГ – Чигэртэйн рашаан
- Баруун хойд чиглэл: Монгол-Алтайн шинэсэн ой – Цагаан салаагийн хадны зураг – Хар ямаатын чулуу – Цагаан гол – Чулуун хөшөөнүүд – Буган чулуу хөшөө – Бага ойгорын бичээс – Цэнгэл сум – Улаанхус сум – Сагсай сум – Таван богд уул