Оршин суугчид болон Сууц Өмчлөгчдийн Холбоо /СӨХ/-ны хооронд багагүй маргаан дэгдээж, асуудал үүсгэдэг зүйлийн нэг нь төлбөрийн асуудал байдаг.
Зарим орон сууцны орцны үүдэнд урт хугацаанд төлбөрөө төлөөгүй айлуудын хаягийг үнийн дүнтэй нь бичиж наасан байх нь бий.
Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, хэчнээн өрх СӨХ-ны төлбөрийн өртэй байгаа талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Улсын хэмжээнд 1,600 орчим СӨХ бий. Үүнээс 905 нь манай холбоонд бүртгэлтэй байдаг. Тиймээс улсын хэмжээний СӨХ-ны төлбөрийн талаарх нарийн судалгаа, тоон мэдээлэл бидэнд байхгүй.
Харин 2021 оны байдлаар манайд бүртгэлтэй 905 СӨХ-ны айлуудын 40 хувь нь төлбөрөө төлөөгүй зургаан сар болчихсон буюу “найдваргүй авлага” гэсэн төлөвт байсан. Иймд тухайн үед Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс Авлага барагдуулах алба байгуулан айл өрхүүдэд үүссэн төлбөрийг эрчимтэй төлүүлсэн.
Харин 2022 он гарснаас хойш хэчнээн өрх төлбөрөө төлөөгүй байгаа тухай судалгааг одоогоор авч амжаагүй байна.
Ер нь СӨХ-ны ажиллагаанаас шалтгаалан авлага нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 60-70 хувь нь төлөөгүй, алдагдалд орчихсон СӨХ байдаг бол 1-2 айл нь л өгөөгүй буюу үйл ажиллагаа нь хэвийн, жигд ажилладаг СӨХ ч бий.
Хэрэв оршин суугч буюу тухайн айл өрх нь төлбөрөө зургаагаас дээш сар төлөөгүй тохиолдолд хуулийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөрөө барагдуулах эрх нь СӨХ-дод нээлттэй байдаг.
Мөн судалгаагаар хотхоны хэмжээний СӨХ-д авлага тэр бүр үүсээгүй ихэвчлэн хуучин орон сууцны айл өрхүүдэд авлага үүссэн нь их байсан” гэсэн юм.
9 comments
You hutsaad bgaan yu ch hiideggui SUH d uguhgui shdee
Uguhgviee
сөх бөөн төлбөр өвж бж юм хүүхгүй сөх маш их бнаа энэ ягл шалгахгүй бгн зүгээр л мөнгө өгөөд бхуу хэрэглэгчийг хамгаалах газар бнуу раа сайгзй луйвар
Дундын өмчлөлийн дулааны шугам хоолой зассан гэж худал хэлж мөнгө авна үнэн хэрэгтээ нэг ч засвар хийгээгүй тогтмол мөнгө авна. СӨХ гэж мөнгө завшигч хөлжигчдийн татан буулгаж ОСК.д өгөх нь зүйтэй. Хуучин орон сууцныхан төлдөггүй гэх ч сөх.н дарга нар ашиглан шамшигдуулдагтай холбоотой. Нүдэнд харагдахаар юм хийгээгүй байж талбөрөө санал авахгүй нэмдэг.СӨХ.Н дарга нар баячууд ш дээ. Хэлэх ч сайн үг олдохгүй шүү ихэнхэд нь…
Үнэндээ юм хийдэг Сөх д төлбөр өгч болно ихэнх юм хийдэггүй төлбөр нэхдэг өгөх ямарч сонирхолгүй болгодог
Сөх засвар хийгээгүй бж сар бүр төлбөр авна.төлөад бхаар мөнгөа нэмээд бна .
СӨХ-н дарга хийх гээд улайраад байдаг шдээ. Эрх сонирхолын зөрчил байдаг. Тэр хэл амтай 24 цаг суугчдад чичлүүлэх ажлыг хэнч хүсэхгүй 1 сая төг цалинтай. Гол илүү хувь ашиг байдаг болохоор хийдэг гэж хардаг үнэхээр л СӨХ шилэн бгаад юм хдэг бол одоо хүмүүс өгөх байх
Unen shu.hogni bunkert hogoo hii gene ongoilgood hiiher tag ni unaj ireed hul gemteej hugalna.bid mungu tuluud eruul mendeere hohirsoor baihu…
Юм хийдэггүй өөрсдийгөө цалинжуулаад байгаа СӨХ-д хэн мөнгөө зүгээр өгөх юм бэ? Хяналт гэж юм байдаггүй. Тийм сүрдүүлэгт хэн ч итгэхгүй шүү дээ. Харин хийсэн ажил нь тов тодорхой бол өгнө шүү дээ. Адаглаад л гаднах гэрэл нь бүтэн, хог новшгүй, эмх замбараатай байх, аюулгүй байдлыг хангах, машин тавих газарт гадны том оврын машин оруулж өөрсдөө мөнгө авдаг байж болохгүй шүү дээ. Хамгийн гол СӨХ-ийн үйл ажиллагааг шилэн болгох нь чухал. Хуулиар далайлгаад ажил чинь бүтэхгүй шүү дээ. Хүүхэд айлгаж байгаа юм шиг ха ха ха л бна. Туул гарден хотхоны хувьд хажууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа бетон зуурмагийн үйлдвэрээ л нүүлгэчих. Бидний эрүүл мэндийг сүйтгэж бна. Дээрээс нь ТЭЦ-Ш утаа, нүүрс нь үнэртээд бгаа. Анх энэ байрыг захиалахад бетон зуурмагийн үйлдвэрийг нүүлгэнэ гэж хуурсан ГЭРЭГЭ компани хариуцлагаа хүлээх нь шударга болно. Эхлээд хүмүүсийн эрүүл мэндийг 1-рт бод. Дараа нь СӨХ гуай төлбөрөө нэх.