Тамхинаас илүү хэт таргалалт эмэгтэйчүүдийн хорт хавдар тусах шалтгаан болж магадгүй болохыг судлаачид тогтоожээ. Одоогоос 25 жилийн дараа буюу 2043 он гэхэд эмэгтэйчүүдийн хорт хавдар тусах, сэргийлэх боломжтой шалтгаануудын дотроос хамгийн том шалтгаан нь тамхи биш, хэт таргалалт болох тооцоо гарсан байна. Учир нь тамхи татдаг хүмүүсийн тоо буурахтай зэрэгцээд хэт таргалалттай хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс бодлого төлөвлөгчид хэт таргалалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхийг уриалжээ.
Баттай судалгаагаар Их Британид хорт хавдартай эмэгтэйчүүдийн 12 хувь нь тамхинаас болж хорт хавдар туссан бол долоон хувь нь хэт таргалалтаас болж хорт хавдар туссан байдаг.