Үндэсний их баяр наадам долоодугаар сарын 11-13-ныг дуустал үргэлжилнэ.
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн: 4.1.1-д Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан.
Энэ жилийн тухайд долоодугаар сарын 9, 10-нд бямба, ням гарагийн амралтын өдөр, 11-15-ны даваагаас баасан гарагт бүх нийтийн амралт таарч байна. Харин 16, 17-ны өдөр дараагийн бямба, ням гарагийн амралт үргэлжилж, долоодугаар сарын 18-ны даваа гарагаас ажлын өдөр эхэлнэ.
Тиймээс баяр наадмын өдрүүдэд үргэлжлүүлэн бүх нийтээр ес хоног амрахаар байна.
1 comment
ЯМАР УДААН АМОАХ ЮМ БЭ ???!! ЭНЭ БОЛ ГАМШИГ ! АМАРСНААР УЛС ХӨГЖИХ ҮҮ.???!!!