Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр хоёрдугаарт, нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт орж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
2021 онд буюу ганцхан жилийн хугацаанд 0-19 насны 115 хүүхэд хавдраар оношлогдож, 55 нь эндсэн. Энэ бүхнээс харахад бид стратеги бодлогоо өөрчлөх шаардлагатай байна. Монголчуудын хамгийн их алдаад байгаа нь эрүүл аж төрөх, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт, архи, тамхинаас болж байна гэдгийг шим тэжээл судлаач нар хэлдэг. Зөв хооллолт, хөдөлгөөнөөр эрүүл байх зүйл рүү эрүүл мэндийн салбар яагаад анхаардаггүй юм бэ. Өвчилсөн хүмүүсээ эмчлэх гэж мөнгө зараад байх боломж бидэнд байхгүй. Тэгвэл нийтийн эрүүл мэндийн сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ?
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цаашид нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох маш чухал асуудал болоод байна. Бид боловсролын салбарынхантай уулзаж, цэцэрлэг, сургуулиас нь эхлүүлэх, боловсролын хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр төлөвлөж байгаа. Мөн нийтийн эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, биеийн тамирын чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа.
1 comment
Энэ эргүү эм сайд юу хариулж бнээ ккк
Хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа үед импортын бараа бүтээгдэхүүний шалгалт хорт бодис илрүүлэлт , гаалийн авилага, нэг бол хүчээр хужаа хүнсний импортыг хориглох .
Дотоодын хүнсний үйлдвэрлэлд хяналт тавих авилага арилгах .