Өчигдөр/2022.06.05/ Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Хаадын хаад” амралтын газраас урагш 500 метр зайд Туул голд хүн усанд живсэн гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлэг ажиллажээ.
Аврах бүлэг ангиас гарч 20 километр замыг 30 минутад туулан очиж буцалтгүй нэрвэгдэгчийг/цогцос/ осолдсон газраас 4-5 метр зайд гурван удаагийн шумбалтаар 3.5 метрийн гүнээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Голын усанд осолдож, амь насаа алдах эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг онцгой сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.