Өчигдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүг Онцгой байдлын алба хаагчид хайж байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт өсвөр насны хүүхэд зургаадугаар сарын 05-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг урд шөнө буюу зургаадугаар сарын 06-ны өдрийн 00:38 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэний 9 настай хүүг өнөө өглөө буюу зургаадугаар сарын 6-ны 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ОБЕГ