Шадар сайд С.Амарсайхан мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ

2022-06-06 09:261min2
amar
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр буюу 5-ны ням гарагт мах боловсруулах зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ.

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр буюу 5-ны ням гарагт мах боловсруулах зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ.

“Монгол Эко” компанийн агуулахад гэрээгээр 625 тонн адуу, 525 тонн ямааны мах боловсруулж хадгалаад байгаа ба мэргэжлийн хяналтын байгууллага 5-р сарын 23-нд болон 6-р сарын 1-нд шалгалт хийсэн. Тус аж ахуй нэгж нь цар тахал, хилийн хаалттай байдлын улмаас 2021 оны 10-р сарын 13-наас хойш үйл ажиллагаагаа явуулаагүй гэж мэдэгджээ.

Энэхүү компани нь Хятадын хөрөнгө оруулалттай, монгол эзэнтэй, монгол ажилтнуудтай гэв. Шадар сайд “Стандарт шаардлагыг хангуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах гэж л мэргэжлийн байгууллагууд ажилладаг. Үнэхээр шаардлага хангасныг нь үргэлжлүүлээд, улам сайжруулаад үйл ажиллагааг нь явуулна, боломжгүйг нь зөрчлийг нь арилгуулж, зөвлөж, дахин сайжруулах замаар ажиллуулах ёстой. Үйлдвэрүүдийн үйл ажиллагааны стандарт, тэдний үйл ажиллагааг нь хянасан, шат дараатай явцын тайлан гээд яг одоо үзүүлэх зүйл байна уу” хэмээн Мэргэжлийн хяналтын байгууллагыг шүүмжлээд стандартын шаардлага хангаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжоор нь хангаж ажиллахыг санууллаа.

2 сэтгэгдэлтэй

  • zochin

    2022-06-06 12:28 at 12:28

    ene muu hujaagaas bolj bgain hotiin darga bhdaa yu hiison

    Хариулах

  • zochin

    2022-06-06 12:29 at 12:29

    muusain hujaa nar shalgaj suuj bn bhdaa yadagiin. golog hujaa

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй