Монгол наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах хуулийг батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгуулна хэмээн Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээллээ.
Тодруулбал, Тэд өнөөдөр 10 цагт Монгол бөхийн өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулж, 12 цагаас тайван жагсаал зохион байгуулж, дараагаар нь Сүхбаатарын талбайд мэдээлэл хийн, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт албан шаардлагыг эрх бүхий албан тушаалтад хүргүүлж, хариу иртэл суулт хийнэ гэв.