Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан байдаг. Үүний хүрээнд 60 автобусыг Улаанбаатар хотод авчирсан байна.
Шинээр ирсэн нэг давхар автобуснууд өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ. Уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтай байна.