Баянгол дүүргийн 9-р хороо Давааны 2-10 тоотод гал гарлаа гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн ГТУА 10-р ангийн алба хаагчид гарч ажиллалаа. Иргэн М-ын 5 ханатай гэр, Regal маркын суудлын автомашин, хураалгаатай 2м/куб орчим мод бүрэн шатаж, 7х8 хэмжээтэй байшингийн 2 цонх, дээврийн хөндийд шувуун нуруу, хөөсөнцөр дулаалага, нийт 4 айлын 50 метр орчим модон хашаа, 1 га орчим шар өвс шатаж байсныг ГТУА 10-р ангийн нэгдүгээр тасгийн бүрэлдэхүүн очиж унтрааж, иргэдийн 100 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.