МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргалаа.
Багийн ахлагчаар томилогдсон тухай тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр гардуулж өгөв. Мөн энэ үеэр Д.Сумъяабазарын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасан юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуй үедээ “Атланта-1996”, “Сидней-2000” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байв. Тэрбээр Атлантагийн олимпын нээлтэд Монголын багийн тугийг залсан бол энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээхээр болж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
1 comment
Наана нь шоронд шаачихгүй бол…
Бас хотын даргаас хусуулчихгүй бол…