Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна хэмээн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас мэдээллээ.
Шалгалт хийхээр өнөөдрийн байдлаар (2022.06.03) дараах 20 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавин битүүмжилжээ.
Тодруулбал,
1.Цэлмэг онгод ХХК
2.Шилүүст сүмбэр ХХК
3.Язгууртны эко хүнс ХХК
4.Саян Уул ХХК
5.Дун Фан интернэйшнл ХХК
6.Үүлэнгөү ХХК
7.Натурал грийн фүүдс ХХК
8.Цан сан тиан ийн ХХК
9.Тэлмүүн Ану ХХК
10.Оргилан гүн ХХК
11.Өргөө мийт трейд ХХК
12.Мон грийн хас ХХК
13.Актай фүүдстафф ХХК
14.Жэй Икс Си Эс ХХК
15.Эм Ди Си Пи ХХК
16.Монгол Эко Мах ХХК
17.ГПДС ХХК
18.Тэнүүн хүсэл ХХК
19.Эс Эс Си Монголиан фүүдс ХХК
20.БӨЖТ ХХК
МХЕГ-ын даргын мэдээлснээр өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр байгаа бөгөөд үүнээс 15 үйлдвэр нь дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй байдаг аж.