Өсвөрийн самбочид тивийн АШТ-ээс хос мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2022-06-03 13:30

Ази тивийн 2022 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчдаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ.
Ливан улсад зохион байгуулсан энэ тэмцээний охидын 59 кг жинд Д.Номин мөнгө, 65 кг-д Б.Арвин хүрэл, харин хөвгүүдийн 58 кг-д У.Бямбадорж мөнгөн медаль тус тус хүртэж, багш дасгалжуулагчдаа баярлуулсан байна.