Ч.Сайханбилэг АН-ын ҮБХ-ны гишүүн болжээ
2022-06-03 14:00

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ротацийн хурал боллоо. Энэ удаагийн ҮБХ-ны хуралд нэр дэвшигчид цахимаар бүртгэв.
Энэ удаад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдэд хуучин гишүүд ч татвараа төлж, гишүүнээрээ үлджээ. Тухайлбал, АН-ын гишүүн С.Баярцогт, Б.Хурц, Х.Тэмүүжин нар гишүүний татвараа төлсөн учраас ҮБХ-ндоо үлдсэн байна. Харин шинээр Д.Сосорбарам Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Доржпүрэв, Д.Ренцэнтавхай нар ҮБХ-ны гишүүнээр орж иржээ.
Үндэсний бодлогын хороо нийтдээ 304 гишүүнтэй бөгөөд цаашид бодлогын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, 14 дүгээр намын Их хурлаа товлон зарлах юм. Тус хурлаар намын удирдлага, намын даргаа сонгох юм байна.