Өмнөд Солонгосын Бусан хотын томоохон дэлгүүрүүдээс хувцас хулгайлсан хоёр Монгол эмэгтэйг цагдаа нар баривчилжээ. Тэд хамгаалалтын дохиоллыг мэдэгдэхгүй нэвтэрдэг цүнх ашигласан байна.
Өөрсдийгөө нэг нутгийнх гэж мэдүүлсэн эмэгтэйчүүд өнгөрсөн гуравдугаар сараас хойш нийт 10 дэлгүүрээс 14.4 сая воны бараа болох 287 хувцас, 12 үнэртэн хулгайлжээ.
Тэд энэ сарын 21-нд 8.8 сая воны үнэтэй 221 бараа хулгайлсан болохыг тогтоожээ. Хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд хулгайн барааг эх орон луугаа илгээж тал үнээр нь борлуулдаг байсан аж.
Тус улсын цагдаа нар дэлгүүрүүдэд зөвхөн хамгаалалтын системд найдалгүй, сэжигтэй цүнх, сав бүхий хүмүүсийг шалгаж байхыг анхааруулжээ.