Шведэд шоронгийн байр хүрэлцэхгүй байна

2022-06-02 18:301min0
shor

Шведэд хууль зөрчсөн хэргээр биеэр ял эдлэх болсон ялтнууд нэмэгдэж, байр сууц хүрэлцэхээ больсон талаар тус улсын Хууль зүйн сайд Морган Юхансон хэлснийг Sverigesradio дамжуулжээ.

«Надад шоронгоосоо илүү бодитоор ял эдлэх хүмүүс байна. Бид засан хүмүүжүүлэх газруудынхаа дүүргэлтийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх шаардлага тулгараад байна » гэжээ.

Тиймээс ял сонсох үедээ түр саатуулах байранд байгаагүй хүмүүс шүүхийн шийдвэрийн дараа ч хэсэг хугацаанд эрх чөлөөтэй байгаа аж.

Швед улс 2021 онд терроризмын эсрэг хууль тогтоомжоо чангаруулж, өдгөө террорист шинжтэй гэмт хэрэгт төдийгүй ноцтой зөрчилд л илүү урт хугацааны хорих ял оноодог болсон байна.

 

Эх сурвалж: lenta.ru

Орчуулагч: Марта

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй