Тэрбумтан Илон Маск үе үе өвс татаж, Ангарагийг эзэлнэ хэмээн байнга сүрдүүлдэг. Энэ удаад тэрбээр дор ажилладаг хүмүүс рүүгээ дайрч эхэлжэ. Тэрбээр ажилтнуудаа зайнаас ажиллахыг хориглосон байна. Хориглох ч яах вэ, эзэн хүний юу хүссэнээ хийдэг л зан. Гэхдээ интернэтээр тархсан захидлаас хязгааргүй сансрыг эзлэх санаархалтай түүний ажилтнуудтайгаа хэрхэн дээрэнгүй ханддагийг харж болохоор аж.
Захидалд “Сайн уу”, “Эрхэм ажилчид аа” ч гэх юм уу, ямар нэгэн эелдэг үгс байхгүй гэнэ. Бичсэнийг нь бүтнээр нь сийрүүлбэл:
«Зайнаас ажиллах хүсэлтэй бүхэн долоо хоногт дор хаяж (би дор хаяж гэж онцолж байна шүү) 40 цаг оффист байх ёстой. Эсвэл “Тесла”-гаас зайлж болно. Эннэ бол үйлдвэрт ажилладаг хүмүүсийнхээс бага цаг шүү.
Хэрэв танд яагаад ингэх боломжгүй гэсэн асуудал байвал би хэлэлцээд, тохиолдол бүрийг биечлэн зөвшилцөх болно.
Дээр нь “оффис” гэдэг нь “Тесла”-гийн гол оффис бөгөөд ямар нэгэн охин оффис, эсвэл Фремонт дахь үйлдвэр дээр боловсон хүчинтэй харьцах биш болно. Эсрэг тохиолдол шинэ ажлын байр хайгаарай. Баярлалаа, Илон » гэжээ.
Энэ 3-хан догол мөр захидалд ажлаас хална гэж хоёр удаа сүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл оффисын боол мэт компьютертээ шигдээд суу гэжээ. Дор хаяж 40 цаг гэдэг нь долоо хоногийн ажлын бүтэн цаг. Угсрах цехэд ажилладаг бусад боолууд конторын өтнүүдээс илүү ажилладгийг сана гэсэн утгатай аж.
Маск жич тохиолдлуудыг өөрөө авч хэлэлцэж, зөвшөөрнө гэдэг нь худал гэж ярьж байна. Учир нь тэрбээр хэзээ ч шуудангаа уншдаггүй ажилтнууд нь мэддэг.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта