Хоёр жилийн өмнө Киргизэд олборлолт явуулдаг Хятадын уул уурхайн компанийн хог хаягдлын талбайгаас сураггүй алга болсон хүүхдүүдийн биеэс үлдсэн хэсгүүд олдож, багачуудынхаа мөлжүүлсэн яс, зэрэмдэглүүлж тонуулсан цогцсыг ухаж гаргаад уйлж байгаа киргиз аав, ээж нарын зураг олон ч хэвлэлд нийтлэгдсэн дээ.

Түүнээс өмнөхөн Бразилд гаргадаг Хятадын лаазалсан махнаас хүнийх байж болох мах илэрсэн талаар олон сайт нийтэлж, худал үнэн гэх маргаан хэсэгтээ бужигнуулаад мэдээллийн их урсгалд дарагдсан. Тухайн үед хаа байсан Киргиз, хэзээний Бразил гэж бодоод өнгөрч байлаа.

Тэгвэл одоо Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхэлж, зөвшөөрөлгүй хятадууд дураараа дургиж, малын ч юм уу, үхсэн нохой муурны ч юм уу ялзарч муудсан махыг цогцос хадгалдаг бодист даран, нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлж байж болзошгүй тухай баримтат мэдээллүүд хөвөрч байна. Нэгүүн.мн сайтын залуус сайн ч ажиллалаа, зоригтой ч мөшгөлөө. Энэ баримт мэдээлэлд тулгуурлан МХЕГ ажлаа хийж, шалгалт шинжилгээг эрчимжүүлэх ёстой байтал үнэнийг илчилсэн хэвлэлийнхнийг хагаралдуулах, нэгийг нь нөгөөгөөр даруулах ажиллагааг маш хорлонтой бөгөөд хурдтай авч хэрэгжүүллээ.

Нөгөө хятад хоолноос жоом гарлаа гэж гомдоллотол тогооч нь “Ай сайхан үзэм ваа” гээд савхдаад үмхчихсэн явдал давтагдаж, жоом савхдах ажлыг өөр нэг сайт нь өнгөтөөр гүйцэтгэлээ. Эцэстээ энэ нь хэвлэл тойрсон маргаан болоод дуусах учиргүй юм. Мах монголчуудад юуг хэлж өгөв өө? Асуудлын гол үүнд л байна. 2021 оны зургадугаар сарын 21-нээс хойш мах экспортонд гаргаагүй юм байна.

Тэгэхээр тэр 8.0 тонн мах хаашаа хүрч, хэний ходоодоор дамжих байв? Өмнө нь ийм аргаар цогцос болгон бэлдсэн мах, махан бүтээгдэхүүнээ яг хаашаа нийлүүлж ирсэн бэ? Эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдвэрийг шалгах гэхээр хөдөлдөггүй, махыг нь шинжилгээнд өгчих байцаагч олддоггүй 20-оод хонодог байтлаа чанаж идэж сурталчлах болохоор гэнэт үсрээд гараад ирсэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням гэж хэн бэ? Энэ албанд хэдэн жил ажиллаж байгаа, ямар учиртай хүн бэ? Нэгүүн.мн сайтын залуусын илрүүлсэн 8.0 тонн муудсан мах яг малынх мөн үү, нохой муурынх бас холиод чихсэн үү? Шарил онгичиж, хээр тавьсан хүний цогцсоор хооллодог золбин нохдын мах бас байгаа юм биш биз дээ? Хоол нэртэй хор нийслэлчүүдэд нийлүүлж байсан “Эм Ди Си Пи” гэх компанийн захирал Халтмаагийн Цэндбаяр яагаад одоо болтол чимээгүй байна вэ? Яг ямар учиртай мах вэ, хаанаас авч хаашаа нийлүүлдэг вэ, Хятадын ямар хүмүүстэй харилцдаг вэ, тэр их химийн бодисыг яаж хилээр оруулдаг вэ, үүнийхээ төлөө хэнд авилга өгдөг вэ, МХЕГ-ын хэн гэдэг хэдэн байцаагчийг өөртөө авлигадаж ажиллуулдаг вэ гэхчлэн маш олон тодорхойгүй асуултанд хариулж чадах ганц гэрч, гүйцэтгэгч нь тэр хүн шүү дээ.

Энд жоом илчилсэн, жоом савхадсан хоёр сэтгүүлчийг мөшгих биш, хуулийн талаасаа гол хэрэгтнийг олж байцааж илчлэх, махны мафийн мөрөөр орох нь цагдаа, төрийнхний ажил болчихоод байна. Эсвэл Эмээлтээс хүний муудсан мах олдтол ингээд байж байх юм уу? Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын газар, Авилгатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуйн яам гээд маш олон төрийн байгууллага бүгд энэ хэрэгт авилгал, хууль бус үйлдлээрээ холбогдож байна. Монголчууд энэ данхайсан байгууллагуудыг татвараараа тэжээдэг. Томоос том махны мафийн сүлжээг Нэгүүн.мн гэдэг сайт илрүүлчихээд байхад яагаад одоо хүртэл хэн ч хөдлөхгүй байна вэ? Харин ч бүр зүгээр мах байна гээд чанаад идээд зогсож байж болдог юм уу? Тэгж яривал энэ чинь Эрүүгийн хуульд ч хамаатай. Монгол Улсын иргэнийг санаатай болон санаандгүй үйлдлээр үхэлд хүргэсэн гэх зүйл ангиар шийтгэл хүлээлгэх ёстой. Хэдэн цайны газар, хэдэн сэтгүүлч, хэдэн үйлдвэрийн асуудал биш шүү. Жоом савхдаж үмхдэг томоос том махны мафи, тэрбум тэрбумын сүлжээтэйгээ илэрчихээд байна, том дуугардаг Нямбаатар нь бяцхаан хөдлөөд өг дөө! Үгүй бол энэ Балжиннямтайгаа хамт бууна уу даа, хүүхээ.

By updown

3 thoughts on “P. Эмүжин: Жоом савхдаж үмхдэг томоос том махны мафи илэрчихээд байна”
  1. Ард нь Женко болон дүү нь Халтмаагийн Цэндбаяр Хятадууд оруулж ирж махны эрхээ өгсөн болохоор дээгүүрээ хөдөлж чадахгүй , арга хэмжээ авахгүй цааргалж байгаа гээд үнэн г нь хэлээч

  2. Огцордог жишиг тогтоолоо гээд Хүрэлсүх яаж байлаа. Ерөнхий сайд огцоргүй байлаа гэхэд МХЕГ дарга Баасандорж зайлах ёстой .Хүний амь насны эсрэг гэмт хэрэг шүү. Эзэн нь олдохгүй байна гээд хуцаж байна .Эзэн нь олдохгүй юм чинь Монголчуудын хохь тийм үү.Чиний хийж байгаа ажил байцаагчаа явуулж хамт хоол идэх үү. Зүгээр зайлаад өг

  3. Энэ Женко ба түүний ноход монголыг бүр үнэн голоосоо үзэн яддаг, хонзонтой юм шиг байгаан. Хэрэг нь ил байхад яагаад далдруулдгүйм бээ? Эгч нь нэрийн дор өөрөө л байгаашд. Махимпекст итгэж болох уу бас ?ккк

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн