Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр нээгдлээ

2017-07-31 14:561min0
гүүр

Швейцарын өмнөд хэсэгт дэлхийн хамгийн урт буюу 494 м дүүжин гүүр өчигдөр нээлтээ хийжээ. Нийт найман тонн кабелиар 10 долоо хоногийн турш барьсан энэ гүүр нь 85 метрийн өндөрт орших ба хүчтэй салхинд савлахгүй шинэ технологиор барьсан аж.

Аялагчид энэ гүүрээр нэг тосгоноос нөгөө тосгон руу орох боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл,  Zermatt болон Grachen тосгоныг холбосон юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй