ОХУ-ын Сибирээс нүүдэллэн орж ирсэн хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлжээ.
Найрамдал зуслангаас эхлүүлсэн энэ ажил Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-иар үргэлжилж байна. Мэргэжилтнүүд бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хордохоос сэргийлж ой модонд хор цацалгүй механикиар буюу дээрх аргаар барьж, устгаж байгаа аж. Тиймээс иргэдийг 22:00 цагаас хойш гэрлээ унтраахыг зөвлөлөө. Учир нь гэрэл рүү тэмүүлдэг энэ амьтан нь олон газарт гэрэл асаавал сарниж, үргэх гэнэ.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүр эрвээхэйг устгахад улсын төсвөөс 19 сая төгрөг төсөвлөсөн байна.
2 comments
bolio boli iim mongoor ustgalaa yu. nariilah yuman deeree nariilaach.2 mashiniihaa binzeniig bagasgaad 19 say tugrug boliishdee6 icheechei.
Temtseliin ajil hiij bgaa kompaniudad mergejiliun surgalt yavuulj bj gerlen urhiar temtseh heregtei. Arga zuin huvid buruu hiigeed bna.