Сүүлийн 56 жилд тохиосон хамгийн халуун цаг агаараас үүдсэн ган Монгол Улсыг үр тарианы экспортоо хаахад хүргэлээ. Мөн тус улсын удирдлагууд хээрийн галтай тэмцэж байна.
Хөдөө аж ахуйн салбарын албаны хүмүүсийн мэдээлснээр Монгол Улсад өнгөрсөн хагас зууны турш үзэгдээгүй халуун зун болсон байна. Тал хээр, цөлийн бүс газар нутгийг ихэнхийг эзэлдэг тус улсад ган ганчиг хүнд тус байгаа юм.
Одоогийн байдлаар тариалангийн бүсний гуравны нэг нь ганд өртжээ. Улмаар Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сад үр тарианы экспортыг хаах шийдвэр гаргасан байна. Ган гачгаас болж ургацаа бүрэн авч чадахгүй бол хагас нүүдэлчин хэв маягаар амьдардаг Монгол Улсын иргэдийн нуруун дээр гол ачаа ирэх юм. Учир нь намар гэхэд үр тариагаа хангалттай бэлтгэж чадахгүй бол “зуд” хэмээх аюул тулгарч, мал аж ахуйд бодит аюул учирна гэж Reuturs агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин