Маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр ДАРААХ байршилд зам хаана

2022-05-31 09:001min0
ub

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ лхагва гарагт тохиож байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд:

  • Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
  • Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй