Филиппиний Озамиз хотын даргыг гэр бүлээр нь буудан хөнөөжээ

Филиппиний Озамиз хотын дарга Рейналдо Парожиног хар тамхины хэрэгт буруутган гэр бүлийнх нь хамт цагдаа нар буудан хөнөөжээ.

Тухайн үед Рейналдо Парожиногийн хамгаалалтын алба цагдаа нар луу гал нээж, буудалцаан болсон байна. Энэ үеэр түүний  ах болон гэр бүлийн 10 хүн амь үрэгдэж, хотын даргын дэд орлогчоор ажиллаж байсан охин нь баривчлагджээ.

Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте  Рейналдо Парожиног энэхүү албан тушаалд томилсон байдаг. Цагдаа нар хотын дарга асанг хар тамхины худалдаатай хамааралтай гэж үзсэн аж.

Родриго Дутерте өнгөрсөн жилийн сонгуульд ялалт байгуулснаас хойш хар тамхины худалдааны эсрэг дайн зарлаж, одоогоор 7000  гаруй хүнийг хороогоод байгаа юм байна.

 

One thought on “Филиппиний Озамиз хотын даргыг гэр бүлээр нь буудан хөнөөжээ

  1. Нэргүй 2017-08-01 12:25 at 12:25

    монгол дахь хар тамхичдыг яах вэ…

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн