Эмээгээ нас барсан тухай эмгэнэлт мэдээг дуулгахаар Сибирийн тайга дундуур найман км явсан дөрвөн настай охины тСаглана Салчак эмээ өвөөгийн хамт амьдардаг. Тэднийх Монголын хилийн ойролцоо, Тувагийн нийслэл Кызыл хотоос зүүн өмнө зүгт 250 км зайнд, Сибирийн хамгийн алслагдсан, нууцлаг түүхэн дурсгал болох Бор Бажийн хэрэмтэй ойр ганц гэрээрээ байдаг аж.
Ойр орчимдоо хөршгүй тэднийд золгүй явдал тохиож эмээ нь өөд болсон бөгөөд хараагүй өвөө нь охиноо хамгийн ойр байх, хиймэл дагуулын холбоотой айлд хүрч эмгэнэлт мэдээг дамжуулуулахаар явуулжээ.
Охин -24 хэмийн хүйтэнд голын мөсийг даган гурван цаг алхаж, найман км зайнд байх айлд хүрсэн байна. Нутгийн хүмүүс түүнийг чононд бариулалгүй хол замыг туулж ирсэнд гайхаж бас баярлаж байгаа аж. Охин одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Түүнийг эргэхээр орон нутгийн удирдлагууд ээлж дараалан ирцгээсэн гэнэ.