Токио хотод болсон Quad-ын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гаргасан үйлдлээс болоод Японы Ерөнхий сайд Фумио Кишида ичгэвтэр байдалд оржээ. Global Times сонинд гарсан зураг дээр Цагаан ордны тэргүүн Австрали, Энэтхэгийн Ерөнхий сайд нартай инээлдэн уулзаж байх зуур эзэн орны Засгийн газрын тэргүүнийг үл тоомсорлосон аж.

“АНУ Кишидад яаж хандаж байгааг хараач. Тэд Вашингтон тэргүүтэй жижиг бүлгүүдэд нэвтрэн орохыг хичээх тусам өөрсдийгөө гутаах болно” гэж Хятадын хэвлэлд мэдээлжээ.

Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээнд багтдаг Япон, АНУ, Энэтхэг, Австралийн төрийн тэргүүнүүд энэ долоо хоногт Токио хотноо хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулсан юм.

Эх сурвалж: ria.ru

Орчуулсан Э.МАРТ

By updown

One thought on “Байденаас болж Японы Ерөнхий сайд ичгэвтэр байдалд оржээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн