ҮСХ-ны ээлжит мэдээллээр нийтийн хоол, зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарын орлого өмнөх сараас 48 хувиар өссөн дүнтэй байна. Тодруулбал, энэ оны эхний улиралд нийтийн хоол, зочид буудлын орлого 205.7 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 73.7 тэрбум төгрөгөөр буюу 55.8 хувиар өсжээ.
Тус салбарын орлого нэмэгдэхэд рестораны орлого өмнөх оноос 53.6 тэрбум төгрөгөөр буюу 73.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин зочид буудлын орлого эхний улиралд 90.1 тэрбум төгрөгт хүрч өмнө оноос 34.2 тэрбум төгрөгөөр буюу 90 хувиар нэмэгджээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 24.5 тэрбум төгрөгөөр буюу 2 дахин нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ. Зэрэглэлгүй зочид буудлын болон амралтын газрын орлого 8.7 тэрбум төгрөгөөр буюу 76.1 хувиар өсжээ.