Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэрүүлгүй наадам хийхийн тулд морины сэрвээг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжие гэлээ. Тэрбээр энэ тухайгаа ” Алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх наадмаа хийж ирсэн. WADA-гийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээгээ хийдэг болох ёстой. Үндэсний спортыг мэргэжлийн спорт болгох нь хэрэгтэй байна.
Монголд адууны 3 янзын стандарт бий. Үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр, сүүлийнх нь энэ 2-ыг нийлүүлсэн стандарт. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг. Үйлдвэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг юм билээ. Цаашид бид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй. Тэр хүртэл шилжилтийн үеийн буюу сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулна.
Хэрүүлгүй наадам хийе. Хийхийн тулд морины сэрвээг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжие. Их нас, соёолон 141 см хүртэл байна. Лазераар хэмжсэн байхад хэрүүл хийхээ больё. Метр бариад зогсвол хэрүүл дуусахгүй гэсэн юм” гэв.
2 comments
Энэ новшнууд тавиул гар хөл бологчтойгоо нийлээд монгол наадмыг (бах.морь 2г) самарч дууслаадаа төр самарна наадам самарна самрахгүй юм энэ луйварчдад алгаа
Энэ нөхөрт морь бөх ямар хамаа байна аа холоо очиж гуц хэдэн цагдаагаа л малла хүмүүжүүл юм юманд бүү далдганаж бай ажилын хэсэг л байвал ахлаж байна шийдэлд хүрсэн юм түй ч байхгүй сда гэж