Америкийн Нью-Йорк хот хүүхдийн тэжээлийн хомсдолоос болоод онц байдлын дэглэмд шилжжээ. Хотын дарга Эрик Адамс зохих зарлигт гарын үсэг зурсан байна. Одоо хотын захиргаа хэрэглэгчид, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүднээс үнийн хөөрөгдөлтэй тэмцэх эрхтэй болж байна.
“Уг яаралтай гүйцэтгэх зарлиг нь хямралаас ашиг хонжоо харсан, нэн шаардлагатай уг бүтээгдэхүүний үнийг өсгөсөн дамын наймаачидтай тэмцэх боломжийг бүрдүүлнэ” хэмээн Эрик Адамс мэдэгджээ.
Нью-Йоркийн иргэдийг үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдлуудыг мэдэгдэхийг хүссэн байна. Хотын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Марич Торрес-Спрингер хэлэхдээ, хотын хэмжээнд хүүхдийн тэжээлийн хүрэлцээгүй болсон тул ийм арга хэмжээ авсан гэжээ. Гэхдээ энэ нь Америкийн бусад бүсийн худалдаачдад ч сануулга болно гэж үзэж байна.
АНУ-ын жижиглэнгийн томоохон худалдаачдын 40 гаруй хувь нь хүүхдийн сүүний нөөцгүй байгаагаас 3 мужийн худалдаачдын 43% нь хүүхдийн тэжээлгүй болжээ. Хомсдол үүссэн нь Abbott Nutrition компани үйлдвэрлэлээ түр зогсоосноос болсон аж. Тус компанийн бүтээгдэхүүнд өвчин үүсгэгч бактери илэрсэн асуудлаас болоод хүүхдийн тэжээлийн томоохон нийлүүлэгчийн нэг компани үйлдвэрээ хаасан юм.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулсан Э.МАРТ