1904 оны тавдугаар сарын 23-ны өдөр бөхийн төрлийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн нийслэл Венад зохион байгуулагдсан түүхтэй.
Сүүлийн жилүүдэд энэ өдрийг Дэлхийн бөхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсынхаа нэрийг олимп, тив, дэлхийн дэвжээнд өндөрт өргөж явсан үе үеийн тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүд болон чөлөөт бөхөөр шимтэн хичээллэж байгаа хичээллэж явсан бүх хүмүүст Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо