Боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар спортын холбоодод улстөрчид нөлөөллөө тогтоохоо больчих гэсэн үү дээ
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв. Энэ үеэр гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Үндэсний их баяр наадам сүүлийн үед яагаад хэрүүлтэй болоод байна вэ. Улс төрчид нь бөхийн холбоо руу давхиж ордог. Өөрөө өөрийнхөө удирдлагыг хэрэгжүүлж байгаа зүйлүүдийг цэвэрлээд муугаасаа ангижраад явах боломжтой. Гэтэл хууль гаргаад л орчих юм” гэлээ.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Морь, бөхийн холбоонд улс төрчид хоёр талд нь гарч талцуулж, хуваасаар өнөөдөртэй золгосон. Нутгийн зөвлөл, морь, бөхийн холбоонд яагаад заавал улс төрчид нөлөөллөө тогтоох ёстой юм бэ. Спортын холбоодод улстөрчид нөлөөллөө тогтоохоо больчих” гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь өнгөрсөн жил буюу /2021.09.05/ боксын холбоо ээлжит бага хурлаар сонгогдон ажиллаж байгаа юм
Сайдын хувьд өөрөө Боксын холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг байж бусдыг ингэж хэлэх нь ёс зүйгүй зүйл мэт.