Stalwart Esports баг Өмнөд Азийн PUBG Mobile-ын аварга боллоо

2022-05-23 11:051min0
man

“PUBG Mobile Pro League – South Asia Championship Spring 2022” буюу PUBG Mobile тоглоомын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд боллоо.

Бангладеш, Пакистан, Балба, Монгол улсын төлөөлөл 16 баг өрсөлдсөн тэмцээн Монгол улсын төлөөлөл “Stalwart Esports” баг түрүүлж 40 мянган ам.доллароор шагнуулав.

Stalwart Esports арын багаасаа 50 оноо тасарч Өмнөд Азид бусдаасаа илүү гэдгээ баталлаа. Мөн Монгол улсын төлөөлөл “Seal Esports” баг 5-р, “IHC Esports” баг 7-р байр эзлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй