Туялзуур сэлэмний Насанд хүрэгчдийн УАШТ-ний ганцаарчилсан төрөл амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд:
Алт-Б. Хаш-Эрдэнэ (Эрдэнэт үйлдвэр, Хангарьд клуб)
Мөнгө-Ц. Жигжидсүрэн (Бльюмон групп, Дуэль клуб)
Хүрэл-Т. Доржбат (Дуэль клуб)
Хүрэл-Г. Тодсэцэн (Дуэль клуб) нар тус тус эзэллээ. Спортын мастер Б. Хаш-Эрдэнийн хувьд ийнхүү 2021, 2022 онд дарааллан түрүүлж Улсын Хошой Аварга боллоо.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд:
Алт-Б. Амарзаяа (Бльюмон групп, UB Fencing Club)
Мөнгө-А. Мягмарцэрэн (Дуэль клуб)
Хүрэл-Г. Халиунаа (Warriors клуб)
Хүрэл-Э. Алтжин (Эрдэнэт үйлдвэр, Хангарьд клуб) нар медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б. Амарзаяа нь ийнхүү 3 дахь удаагаа Улсын Аваргаар тодорлоо.