Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Хятад хөрөнгө оруулалттай мах бэлтгэх үйлдвэрт хийгдэж байгаа хяналт шалгалт үргэлжилсээр байгаа билээ.
Тодруулбал, НМХГ-ын хяналт шалгалтаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” компани эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртэлгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан нь тогтоогдсон.
Тэгвэл энэ хэрэгийг Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтынхны хамтарсан ажлын хэсэг дээрх газруудад дахин хяналт шалгалт хийж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.