Ээжүүд охидоо хэдэн насанд нь чихийг нь цоолуулбал эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй болох эсэхийг тэр бүр мэддэггүй. Анагаах ухааны талаас авч үзвэл тодорхой заасан нас гэж байдаггүй ч Япон, Төв Азийн орнуудад хүүхдийн чихийг 7-8 настайд цоолохыг зөвлөдөг байна.
Монголчууд эрт дээр үед нас бие гүйцэж, хүнтэй суух гэж байгаа бүсгүйн чихийх цоолдог байсан бөгөөд өнөөдөр хүүхдийн чихийг ихэвчлэн 5-6 настайд нь цоолдог. Энэ бол хамгийн тохирсон нас гэнэ.
Харин Амеркийн эрүүл мэндийн яам эцэг эхчүүдийг хүүхэд чихээ өөрөө цэвэрлэдэг болсны дараа чихийг нь цоолуулах хэрэгтэй гэж зөвлөдөг аж. Эсвэл чих цоолсоны дараа өдөрт гурван удаа чихийг нь цэвэрлэж өгч байхыг сануулдаг. Учир нь “Америкийн хүүхдийн эмч нарын холбоо” хүүхэд дөрвөн сар хүрэхэд чих цоолоход аюулгүй гэж үздэг бөгөөд учир мэдэхгүй хүүхдүүд цоолуулсан чихээ оролдож, идээлүүлж, үрэвсүүлэхгүй байх талтай гэж үздэг байна.
Тэгвэл Их Британийн 30 гаруй мянган иргэн хууль тогтоогчдоос хүүхдийн чих цоолох зан үйлийг албан ёсоор зогсоохыг хүссэн байна. Тэд чих цоолох нь “Хүүхдийн хүчирхийлэл”-ийн нэг хэлбэр гэж үзсэн аж.
Хамгийн гол нь хэзээ цоолуулахдаа гол нь бус ариун цэврийг сайтар хянах явдал юм. Тиймээс юуны түрүүнд хүүхдийнхээ чихийг цоолууоах гэж байгаа бол вакцинуудаа бүгдийг нь хийлгэсэн байх шаардлагатай аж. Чихээ цоолох томчуудын хувьд санаа зовоод байх том асуудал биш боловч бага насны хүүхдийн хувьд томоохон эрсдэлтэй.
Мөн хүүхдүүд унжсан урт, эсвэл том ээмэгт дуртай байдаг ч эхний ээмгийг жижгэвтэр хатгаж тогтоодгийг сонгосон нь дээр. Мөн аль болох төмрөөс зайлсхийх хэрэгтэй. Бас чихний омгийг болон ээмгийг ариутгалын уусмал шингээсэн хөвөнгөөр арчиж ээмгийг чихнээс нь салгаж байх нь хурдан эдгэрэхэд тусалдаг.